Creation Science Information & Links!
The 2 Commandments

   "Тэр түүнд -"Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла".   Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.   Удаах нь "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэсэнтэй адил юм.   Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ.."   Матай 22:37-40
 



   "Мянга мянган хуц, арван мянган тосон голд ЭЗЭН баярладаг уу? Би өөрийн тэрслүү үйлсийнхээ төлөө ууган хүүгээ, сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?   Хүн ээ, юу нь сайн болохыг Тэр чамд айлдсан. Шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?"   Мика 6:7-8
 

   "Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.   Учир нь үгийг сонсоод үйлддэггүй аливаа хүн бол төрөлх нүүр царайгаа толинд харж байгаа хүнтэй адил юм.   Тэр хүн өөрийгөө хараад эргэхдээ өөрөө ямар байснаа тэр даруйд мартдаг.   Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх болно.   Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ.   Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу."   Иаков 1:22-27
 

   "Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.   Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно."   Номлогчийн 12:13-14


The 2 Commandments · (ᠮᠣᠨᠭᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡ, Mongɣol kele, Монгол хэл)
http://www.creationism.org/mongolian/salv2Cmd_mn.htm



Нүүр:  Mongɣol kele
www.creationism.org