Анааш:
Олноос онцгой
өндөр амьтад

Лин Хофланд


Анааш бол үнэхээр олноос онцгой содон өндөр. Зоопаркд эсвэл унаган нутаг нь болох Төв Африкт, тэд бусад араатан амьтдаас өндөр бөгөөд дэлхий дээр өнөөг хүртэл амьдарч буй хуурай газрын хоёр дахь том биетэй амьтад (Африкийн заан хамгийн том нь ). Жилийн жилд судлаачдын гайхшралыг төрүүлдэг зүйл бол анаашны хүзүүны урт. "Яаж ийм урт хүзүүтэй болсон юм бол?" гэсэн асуулт.

3 метр өндөр анаашны хүзүү 2.5 метр хүртэл сунгах бөгөөд дахиад дээр нь гучин см гаран урт хэлээ сунган хуайс модны мөчрийг ороож хүрдэг ба зарим хүмүүс ингэж сунгах нь хүзүү нь урт болоход нөлөөтэй биз гэх нь ч бий. Гэхдээ үнэхээр, анааш нь өөрөө өөрийнхөө өндрийг ахиулж чадах уу?

    Хэрэв нэг л зүйл өөрчлөгдвөл, бүгдэд нь нөлөөлөхгүй гэж үү? Анаашийг авч үзье.

Анааш бол хөхтөн амьтан, тийм ч учраас биеийнх нь анатом бусад хөхтөн амьтдынхаас нэг их ялгарах зүйлгүй. Бусад хөхтөн амьтдын адил анааш хүзүүний долоон ястай. Хэрэв мөрний болон гавлын ясны хооронд долоон яс байхгүй байсан бол яах вэ? Хүний богинохон хүзүү нь төгс тэнцвэртэй толгойг нэг их чармайлт шаардахгүйгээр босоо байрлалд байлгаж байдаг. Анаашны том толгойны хувьд бол цаг ямагт барьж байх. Зогсож байх үедээ, биеийнхээ тал нь шахуу болох ойролцоогоор 225 кг хүзүүний булчин нь үргэлж түгшүүрийн байдалтай байдаг. Тэр хэмжээний булчинг ажиллуулахын тулд зохих хэмжээний үе мөчүүдээр холбогдсон нь мэдээж. Гавал болон цээжний хэсэгт хоёр үе болголоо гэж бодоход, биеийн жин нэлээн буурч, оршин тогтноход бага хүч зарцуулах болно. Хэрэв хоолны дутагдлаас болоод хүзүү өөрчлөгдвөл, хүзүүний яс болон үе мөчид хөгжлийн явцад өөрлөлт орохгүй гэж үү? Мэдээж уян хатан байдлаа алдахаас эхсүүлээд,хүзүү болон толгойдоо хий оруулсанаас гэмтэл авч болзошгүй.

Өөр нэг шалтгаан, олон үенээс бүтсэн хүзүүнд яг эсрэгээрээ – гайхалтай энерги болон гайхалтай булчингууд үйлчлэх хэрэгтэй болно. Ингэснээр толгойгоо урагшаа сунгаж эгцээр нь хөдөлгөх үед урд хөлийн хүндийн хүч, арын хөл нь газраас хөндийрөх үед – урд хоёр хөл хүчтэй байх ёстой болно. Тэгэхээр хүзүүний долоон яс үе нь шилдэг загвар.

Толгой нь өндөрт агаар дээр байх тул, анаашны зүрхний хувьд 3 метр хүртэлх өндөрт байгаа тархинд хангалттай хүчилтөрөгч хүргэхийн тулд чадвартай байхаас зайлшгүй. Энэ нь доош бөхийн ус уух үед үнэхээр бэрхшээлтэй (цусны өндөр даралт ), онцгой цуглуулга бүхий хүчит артерийн хананууд, дамжин өнгөрөх цорго, жижиг судасны сүлжээ (гайхамшигтай тор')' мөн даралтны нарийн мэдрэмжтэй тархины даралтанд яг зохих хэмжээний цус шахах дохиолол. Зарим хүмүүсийн хувьд зүрх судасны систем нь дасан зохицсон хэвийн гэж харж байгаа бол, анааш бол үнэхээр онцгой.
 

ХҮНДИЙН ХҮЧНИЙ-КОСТЮМ
Анаашны зүрх магадгүй бусад бүх амьтдаас хамгийн хүчтэй нь, яагаад гэвэл урт хүзүүгүүр нь дамжин тархинд хангалттай цус юүлэхийн тулд жирийн даралтаас хоёр дахин хүч шаардана.Ийм өндөр даралтыг, зөвхөн онцгойгоор бүтээгдсэн бүтээл л “ ухаан алдтал” доош бөхийн ус уух нь лавтай.

Хамгийн хачирхалтай нь анаашны хөлөнд төдийлөн их цус байдаггүй, ба хэрэв хөлөндөө шарх авбал ихээр цус алддаггүй. Гол нууц нь бат бөх чанга арьс ба арьсны дотоод бүтэц нь цус бүлэгнэлтээс хамгаалдаг. Энэ гайхалтай арьсны бүтцийг NASA –гийн эрдэмтэд одон орныхоны хүндийн хүчний-костюмний дэвшилтийн төлөө нарийвчлан судалсан юм. Цус бүлэгнэлтийг тэнцвэртэй байлгах үүднээс анаашны хөлөн дэх бүх судас ба шөрмөс нь маш гүн.

Гадаргуун хэсэгт хүрч очих судаснууд нь маш жижигхэн, ба улаан цусны эсүүд нь хүнийхээс ойролцоогоор гуравны нэгтэй дүйцэх хэмжээтэй, хялгасан судлууд бий болгож байгаа юм. Энэ нь анаашны шөрмөсний өвөрмөц байдал хийгээд хүзүүны хоорондоо уялдаа холбоо ба хамааралтай байдлыг илтгэж байна.

Бүр өөр ч зүйл бий. Жижиг улаан цусан эсүүд нь илүү гадаргуун хэсэгт ба өндөр бас хурдан байдлаар хүчилтөрөгчийг цусанд өгдөг. Энэ нь хангалттай хүчилтөрөгчийг бүх эд эсүүд болон тархинд хүрэлцэхүйцээр тогтоож байдаг.

Уушиг нь зүрхний хамтаар анаашт хэрэгцээтэй хүчилтөрөгчөөр хангахын тулд, зөвхөн анаашд л зохистойгоор ажилладаг. Анаашны уушиг нь хүнийхтэй харьцуулбал найм дахин том, ба амьсгалын хурд нь хүний гуравны нэг юм. Удаан амьсгалж их хэмжээний агаар солилцон амьсгалах явцад 3.6 метрийн урт мөгөөрсөн хоолойнд өвчлөлт үүсэхгүй байхаар зохицох ёстой. Амьтад амьсгаа авахад, хүчилтөрөгч нь шавхагдан түрүүчийн амьсгал бүрэн гадагшилдаггүй. Харин анаашны хувьд энэ асуудал нь тэр урт мөгөөрсөн хоолойндоо, хүн нэг удаагийн амьсгаа авахаас илүүтэйгээр удаан тогтоож барьж чадна. Уушигны хангалттай багтаамжтай байсны дүнд л нийт хэмжээнээс маш багахан хэсэг нь “муу агаар” болно. Үүгээрээ анааш нь физикийн асуудлыг шийдвэрлэсэн юм.

АНААШНЫ ТӨРӨЛТ

Бас нэгэн гайхамшиг, гэвэл бяцхан анаашны төрөх ур ухаан дүүрэн үйл явц. Баяцхан анааш буюу тугал нь 1.5 метр өндрөөс эхнийхээ хэвлийгээс эвтэйхэн унах бөгөөд унагалах явцдаа хэвтвэл арслангийн хоол болох нь мэдээж. Бүх хөхтөн амьтдын хувьд толгой нь эх биеэсээ харьцангуй том байдаг тул төрүүлэхдээ нарийн сувгаар дүлж гаргах нь хамгийн хэцүү.

Бяцхан анааш 70кг ба дээр нь эмзэг урт хүзүү нэмэгдээд эхээс төрөхдөө нэлээн хүнд сорилттой тулгардаг. Хэрэв толгойгоороо гарвал, хүзүү нь өндрөөс унахдаа бүх бие дээрээс нь дарж мэдээж хугарна. Хэрэв толгой нь сүүлд гарвал, их биеийнхээ жинг даахгүйгээр эхээс унахдаа хүзүү нь бэртэнэ. Энэ мухардал нь яаж шийдэгдэх ьэ гэхээр гуя нь мөрнөөсөө жижигхэн тул, мөн хүзүү хангалттай урт учраас хүзүү толгойндоо дэм болон ташаан дагуу байрлалтай гарч ирдэг. Урд хөл түрүүлж гараад араас нь их бие төрдөг. Толгой нь ташааныхаа дагуу тулгуурласан байрлалтай, хүзүү нь уян хатан тул мөрнийхээ тойронд огцом нугарсан байдаг.

Энэ бол төгс гарах арга, өөрөөр тэр урт хүзүүтэй гарах боломжгүй юм. Ийнхүү маш богино хугацаанд шинэхэн тугал хөл дээрээ тэнцвэрээ олон эхийнхээ хөлийн завсар зогсдог. Төрсөнөөсөө хойш 4 жилийн дотор хүзүү нь 1\6- ээс 1\3 болтлоо их биетэйгаа харьцаатай болдог. Хөлийнхөө урт өндрөөс болж ус уух гэж доош бөгтийх нь энэ өсөлтөө даван туулах л хэрэгтэй. Тугалын эхний жил бол эхийнхээ уураг шим тэжээлтэй сүүгээр хооллох бөгөөд энэ нь ч амар байх нь ойлгомжтой.

Экологийн хувьд, анааш нь байгаль орчинтойгоо гайхалтай зохицжээ. Хээрийн амьтдын хэрэгцээтэй өвс ургамал нь, хурдан ургадаг том том модны сүүдэрт газар нь шим тэжээлгүй үхэхээс хэн нэгэн нь хамгаалж тэдгээр модыг шөргөөж хангалттай гэрэл тусгах хэрэгтэй болно. Мөн түүнчлэн өндөр өндөр өвснөөс дээгүүр харуулдан харж, ирж буй зэрлэг муур амьтдаас сэрэмжлүүлэх нэгэн хэрэгтэй. Анааш зөвхөн өндөр байгаад зогсохгүй, хараа нь маш сайн тул хачин сонин зүйлд тун гярхай. Сүүлээ хөдөлгөн бусад амьтдад дохио өгч, аюулаас сэрэмжлүүлдэг. Гайхалтай өндөр, маш зузаан арьс, үхэлд хүргэх өшиглөлт тийрэлт, урт ахицтай хөдөлгөөн зэрэг нас бие гүйцсэн анааш нь ямар ч амьд амьтаны хүсээд байх зүйл биш.

Нэг төрлийн амьтад нь, газраас авах хоол тэжээлийн дутагдлаас болоод зарим өөр нэр төрлийн амьтад болон хувирч өөрчлөгдөх үү, утгагүй юм. Газраас хооллодог зарим амьтдын хувьд, зэрлэг муурнууд хүртэл, адилхан цацраг туяагаар бөмбөгдүүлээд ч, анааш шиг өндөр болох уу?

Хачирхалтай нь, модноос хооллодог олон амьтад бий. Африкийн цагаан зээр гэхэд л энэ төрөлдөө хамгийн урт хүзүүтэй нь бөгөөд урт хэлтэй, хойд хөл дээрээ зогсож байгаад модны навчаар хооллодог.Афганистаны мархор хэмээх ямаа нь 25фийт өндөрт модонд авирч навч иддэг. Бусад олон янзын хөхтөн амьтад модноос хооллох хүсэл байвч үүний тулд анааш болохгүй нь ойлгомжтой ба анааш өөр амьтнаас бий болоогүй.

Бид тухайн цаг үед нөхцөл байдал ямар байсныг мэдэхгүй ч, амьд оршин тогтнож хооллохын тулд тийнхүү сунадаг гэвэл, янз бүрийн утгагүй Дарвины онол хийгээд, бяцхан зуурын бодол төдийхөн юм.Чулуужилтийн түүх, мөн энэ амьтны өвөрмөц гайхамшигтай загвар байдал нь батлаж байна. Бүх алдар, магтаал, хүндэтгэл нь анаашыг Бүтээгчд нь байх болтугай.
 

Ашигласан

1. Percival Davis and Dean H. Kenyon, Of Pandas and People, Haughton Publishing Company, Dallas (Texas), 1989, p. 71.
    (Персивал Давис ба Деан H. Кенуон, Панда ба Хүмүүс, Хойфтон Хэвлэлийн Компани, Даллас (Texaс), 1989, p. 71.)

2. Alan R. Hargens, Developmental Adaptations to Gravity/Cardiovascular Adaptations to Gravity in the Giraffe, Life Sciences Division, NASA Ames Research Center (California), 1994, p. 12.
    (Aлан Р. Харгенс, Developmental Adaptations to Gravity/Cardiovascular Adaptations to Gravity in the Giraffe ...)

3. Helen Roney Sattler, Giraffes, the Sentinels of the Savannas, Lothrop, Lee and Shepard Books, New York, 1979, p. 22.
    (Helen Roney Sattler, Анааш, the Sentinels of the Savannas, Lothrop, Lee and Shepard Books, New York, 1979, p. 22.)

4. Francis Hitching, The Neck of the Giraffe, Where Darwin Went Wrong, Ticknor and Fields, New York, 1982, p. 179.
    (Францис Хитчинг, Анаашны хүзүү, Дарвин хаана алдав, Ticknor and Fields, New York, 1982, p. 179.)


ЛИН ХОФЛАНД, B.S.E.E., бол Орчин тойрны тест инженер NASA Ames Research Center-д , Маунтан Веиү, Калифорниа. Тэр болон түүний эхнэр гэртээ 3 хүүхдээ өсгөсөн ба "Stiffneck Ministries" үйлчлэлээ 5 жилийн өмнөөс бүтээлийн онлын номын сан болоод гэр сургуульд өсөж буй хүүхдүүдэд зориулж эхлүүлсэн.
 
"Анааш: Олноос онцгой өндөр амьтад"
<http://www.creationism.org/mongolian/giraffes_mn.htm>

Нүүр:  Mongɣol kele
www.creationism.org