БИБЛИ БА ШИНЖЛЭН УХААН
http://www.creationism.org/mongolian/BibleSci_mn.htm

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн тал дээр он цагуудийн турш, алдаж төөрөгдөх явдал эрдэмтдийн дунд олонтой. Гэхдээ Библид бол тийм биш- харин ч шинжлэх ухааны үүднээс үнэн зөв байгааг харуулсаар л байна. Хэдийгээр Библи нь эрдэм шинжилгээний утга агуулгаар бичигдэж тэмдэглэгдээгүй ч, шинжлэх ухааны олон материалуудад дурдагдаж харин хожим энэ нь үнэхээр үнэн зөв болохыг тогтоосоор байна.


Урьд нь эрдэмтдийн тооцоолсноор
Өнөөгийн Шинжлэх ухаанд
Библид өгүүлснээр
Ертөнцийн бүх одод ердөө 1,000-1,200 Хүн тоолж барахгүй, тэр бумаар ч тоологдошгүй одод "Тэнгэрийн эрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил..."   Иеремиа 33:22a
Дэлхий бол хавтгай Дэлхий бол бөөрөнхий "Дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ..."  Исаиа 40:22a
Гэрэл нь хөдөлгөөнгүй бөгөөд нэг л газраа оршидог Гэрэл нь хөдөлгөөнтэй буюу бодит шинж : гэрлийн үелзэл, фотон "Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ ...?"   Иов 38:19a
Одод зүгээр л тэнд байдаг Од болгон нь онцлогтой бөгөөд тэр дундаа одон орны 2 ч од нь салшгүй татах хүчээр холбогдож байдаг "Чи Мичид зургааг холбож, Марал гурвыг салгаж чадах уу?"  Иов 38:31
Өвчтэй хүнийг анагаахын тулд муу цусыг нь ханах ёстой Цус бол амь ба амьдралын эх үндэс бөгөөд заримдаа шаардлагатай нөхцөлд цус сэлбэх "Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг:..."  Левит 17:11a
Агаар нь жингүй, зүгээр л байж байдаг зүйл Хүчилтөрөгч, азот, хүчилтөрөгчийн хий нь хэмжигдэхүйц жинтэй "Салхины хүнд ...ийг тогтооход"  Иов 28:25a
Салхи нь нэг чигт, шулуунаар үлээдэг Агаар салхи нь том тойрог хэлбэрээр эргэлддэг "Салхи нь... өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу."  Номлогчийн үгс 1:6b
Дэлхий нь маш том амьд биетийн нуруун дээр Дэлхий нь огторгуйд бие даан оршигч "... хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг."  Иов 26:7b
Хүмүүс өвчтэй болж л байдаг, гараа угаах нь тийм чухал биш Олон янзын халдварт өвчин нь гараар дамждаг тул гараа гоожуурт угаах "... тэгээд хувцсаа угаан, урсгал усанд биеэ булхаж эрүүл болно"  Левит 15:13b
Бүх одод хоорондоо ижилхэн, ялгаагүй Одод болгон өөр, ялгаатай "... одны алдар өөр байдаг. Од одноосоо алдраараа ялгардаг. "  1 Коринт 15:41b
Ертөнц! Санаандгүйгээр, гэнэтийн “Тэсрэлт” ийн нөлөөнд бий болсон Бүх үйл хөдлөл нь: Эерэг ба сөрөг нөлөө. Үйл хэрэг ба үр дүн. Гаралт байхын тулд оролт байх "Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн"  Эхлэл 1:1

Грекийн эрдэмтэн Клаудиус Птолеми ( МЭ 150 он ) хэдий ухаантай ч Ертөнц дэх бүх зүйлс Дэлхийг тойрон эргэлддэг хэмээн ташаа ойлгож явсан нэгэн. Буруу шүү дээ. Гэтэл эрдэмтэд үүнд 1,000 гаран жил итгэж байсан гээд бод доо. Эрдэмтэд Ертөнц дэх бүхий л зүйлс Дэлхийг тойрон эргэлддэг гэж заагаад зогсохгүй, тэр дундаа тухайн үеийн Европын Чуулганы ахлагч, удирдагч мэтийн бусад өндөр боловсролтой хүмүүсийг хүртэл ятган үнэмшүүлдэг байсан. ( Библид тэгэж заадаггүй.) Энэ нь яг үнэндээ бол ташаа бодож явсан хэсэг эрдэмтдийн санаа байсан ба түүгээр ч барахгүй тэдгээр эрдэмтэд, МЭ 1600 оны үед Галил болон Коперникусын эсрэг, бусдыг үнэмшихэд ятгаж байсан юм. Галил нь 1,000 гаран жил эрдэмтдийн итгэж, тооцоолсон нь буруу гэдгийг тогтоосон билээ.

Галилийн энэ явдал нь шашин, шинжлэх ухаан хоёрын өрсөлдөөнийг бус харин буруу ташаа ойлголттой эрдэмтэд хийгээд бусдыг ятган үнэмшүүлэх, үүнээс үүдэн олонхи буруу зүйлд итгэж байсны тод жишээ билээ.

Шашин нь биднийг үнэнд ойртуулж байвал сайшаалтай

Шинжлэх ухаан ч ялгаагүй биднийг үнэнд ойртуулж байвал сайшаалтай

Галилийн өдрүүдэд амьдарч байсан эрдэмтэд шиг, эрдэмтдийн хүвьд, хүн л юм хойно, заримдаа алдаж, төөрөлдөх үе байдаг. Эдгээр эрдэмтэд нь ертөнц дээрх бүх зүйлс дэлхийг тойрон эргэлддэг гэж итгэхээс гадна мөн бусдыг итгэн үнэмшүүлэхэд ятгадаг байсныг санаарай.

Эрдэмтэд зурхай ба одон орон судлалыг хутгалдуулж байсныг санаж байна уу. Мөн түүнчлэн алхими ба хими хоёрыг ч холиж бусдыг төөрөгдүүлж байсан үе бий. Ингэж цаг хугацаа, он жилүүдэд эрдэмтэд төөрч будилж байхад, харин Библи тууштай, үнэн зөв хэвээр байсаар байна. Өнөөдөр эвалюцийн онолыг баримтлагчид ч мөн тэдгээр эрдэмтдийн ойлголттой холиж хутгаж байгаа ч, эвалюцийн онол нь үнэндээ яагаад ч боломжгүй гэдгийг өнөөгийн бодит шинжлэх ухаан харуулж байна. Харин Библид бидний гарал үүслийн талаарх бүх үнэнийг аль хэдийн хэлсэн шүү дээ. “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн.” Эхлэл 1:1

Эвалюцийн онолыг баримтлагч эрдэмтэд ч мөн л энэ удаад буруу бөгөөд гагцхүү Библи нь үнэн зөв, жинхэнэ оновчтой хэвээр л байх болно.


ТАЙЛБАР – Нэмэлт мэдээлэл

"Hidden Treasures in the Biblical Text" Чак Мисслер (Chuck Missler), c. 2000.  Koinonia House Хэвлэл, 120 pages.  ISBN 1-57821-127-1

"Scientific Facts in the Bible" Рей Комфорт (Ray Comfort), c.2001.  Bridge-Logos Publishers Хэвлэл, 95 pages.  ISBN 0-88270-879-1

"The Vanishing Proofs of Evolution" Томас Ф. Хейнзе (Thomas F. Heinze).  Chick Publications Хэвлэл, 94 pages.  ISBN 0-758905-70-X
 

"Библи ба Шинжлэн Ухаан"
<http://www.creationism.org/mongolian/BibleSci_mn.htm>

Очих:  Mongɣol kele
www.creationism.org